Манай байгууллага мини номын цувралаа баяжуулан “Жанрайсаг бурхан”, “Цагаан шүхэрт бурхан” хэмээх шинэ бүтээлүүдээ уншигч та бүхэндээ өргөн барьж байна.
Эдгээр мини ном нь бурхдын тухай мэдлэг, уламжлалт соёл, шашин номын агуулгатай танилцахыг хүссэн уншигчдад зориулан бүтээгдлээ.
Шинэ мини номуудаа Sodoobook.mn цахим дэлгүүрээр болон манай оффисоос шууд худалдан авах боломжтой. Та бүхэн шинэ бүтээлүүдтэйгээ танилцаж, номын сангаа баяжуулаарай!











