Төв талбайд есдүгээр сард зохион байгуулагдсан 40 дэх удаагийн “Үндэсний номын баяр”-т манай хамт олон амжилттай оролцож, номд дуртай уншигчидтайгаа уулзан, шинэ болон шилдэг бүтээлүүдээ танилцууллаа.

Энэ удаагийн номын баярын үеэр бид уншигчдынхаа эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн чанартай ном, бүтээлүүдээ дэлгэн толилуулж, номын ертөнцөөр хамтдаа аялах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн байнгын уншигчидтайгаа халуун дотно яриа өрнүүлж, тэдний санал хүсэлт, сэтгэгдлийг сонсон, цаашдын үйл ажиллагаандаа тусгах үнэ цэнтэй боломжийг бүрдүүллээ.

Номоор дамжуулан уншигчидтайгаа холбогдож, мэдлэг, оюуны үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан энэхүү баяр бидний хувьд бүтээлч, дурсамж дүүрэн өдрүүд байлаа.

Номд дуртай нийт уншигчиддаа хүрэлцэн ирж, бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Унших соёлыг хамтдаа түгээн дэлгэрүүлье!

Бусад мэдээнүүд

Хамтрагч байгууллагууд