Манай байгууллага цахим шилжилтийг дэмжиж, орчин үеийн технологийн шийдлийг номын салбарт нэвтрүүлэх, уншигчдын номтой харилцах боломжийг өргөжүүлэх зорилгоор Sodoobook.mn цахим номын платформыг шинээр нээлээ.
Тус платформ нь уншигчдад хүссэн номоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хялбархан сонгож, цахимаар унших болон худалдан авах боломжийг бүрдүүлж байна.
Sodoobook.mn платформын давуу талууд
- Номын борлуулалтын шинэ суваг: Хэвлэмэл болон цахим номоо цахим орчинд байршуулж, илүү олон уншигчдад хүргэх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
- Гадаадын номыг монгол хэлээр: Гадаадын бүтээлүүдийг монгол хэлээр уншиж, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх боломж бүрдэнэ.
- Унших, худалдан авах хосолсон боломж: Сонгосон номоо цахимаар уншихын зэрэгцээ худалдан авч, хүссэн үедээ ашиглах боломжтой.
Бид номын сан, хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч болон номын салбарын нийт хамтрагчдыг Sodoobook.mn платформд нэгдэж, өөрсдийн ном, бүтээлээ байршуулан хамтран ажиллахыг урьж байна.
Номын үнэ цэнийг цахим орчинд түгээж, илүү олон уншигчтай хамтдаа холбогдъё!
Дэлгэрэнгүй мэдээллийг Sodoobook.mn сайтаас авна уу.











